Яаралтай түргэн тусламжийн дуудлага хүлээн авах 3 дугаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-13 15:22:29
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын ачааллыг багасгах зорилгоор 7035-7335, 80302103, 94501103 дугаарыг нэмэлтээр ажиллуулж байна.

Учир нь 103 дугаарт өдөрт дунджаар 30-40 дуудлага ирдэг. Гэвч дуудлага өгөхөд хүндрэлтэй байна гэсэн иргэдийн гомдол тасрахгүй байгаа тул нэмж гурван дугаар ажиллуулж эхэллээ. Ингэснээр  яаралтай тусламжийн дуудлагыг цаг алдалгүй авч болох ажээ.

Сүүлийн үед ханиад, томуу, осол гэмтлийн дуудлага ихэссэн байна. Тухайлбал, 12 дугаар сард өдөрт дунджаар 70-80 дуудлага ирсэн байна. Гэхдээ 3 дугаарыг нэг хүн хариуцаж ажиллах тул асуудал бүрэн шийдэгдэхгүй юм. Иймд гэр хорооллын эцэст байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Яаралтай тусламжийн хэсгийн эмч, диспетчерийн орон тоог нэмэх хэрэгтэй байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news