“Евгений Онегин” дуурь УДБЭТ-ын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-14 11:07:06

УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг энэ сарын 16-17-нд буюу амралтын өдөр тоглоно.

Энэхүү дуурийг тус театрын тайзнаа толилуулаад 53 жил болжээ. Энэ удаад 71,72 дахь удаагийн тоглолтыг үзэгчдэд хүргэх юм.

 Онегины дүрд МУСТА Э.Анхбаяр, Татъянагийн дүрд Б.Энхнаран тоглох бол удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа нар тус тус ажиллаж байна.

Тоглолтын тасалбар нь 10-12 мянган төгрөгийн үнэтэй аж.

Ж.Болор

Related news