Цаг агаар эрс хүйтрэх тул сэрэмжтэй байхыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 17:33:59

Төвийн нутгаар энэ сарын 15-аас хүйтний эрч чангарч, малчид тээвэрчдэд хүндрэл үүсч болзошгүйг Цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Ялангуяа холын замд тээвэрт гарахдаа техник хэрэгслийн бүрэн байдлыг  сайтар хангах,  сар шинийн баяртай холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэх үед, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг сануулав. Замын Цагдаагийн тасгаас өгч буй 1 сарын 6-12 хүртэл нөхцөл байдлын мэдээгээр 6620 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 1081 зөрчил илэрснээс тухайн үед нь  600 орчмыг нь засуулжээ. Мөн дүрэм зөрчсөн 10 иргэнд шийтгэврээр 2 сая 640 мянган төгрөгийн торгууль ногдуулж, эрхийн үнэмлэхгүй согтуу жолоо  барьсан зургаан иргэний эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаатай хассан байна. Түүнчлэн өнгөрсөн долоон хоногийн хугацаанд орон нутгийн замд зам тээврийн осол, хэргийн долоон дуудлага мэдээлэл хүлээн авч, ослын газар хэмжилт хийж, гомдол мэдээллийг шалгажээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

 

 

Related news