З.Энхзоригийг Б.Түвшинбат 3:0-ээр хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-15 10:09:33

Боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилж байгаа бөгөөд тэмцээний дөрөв дэх өдөр буюу пүрэв гарагт ОУХМ Б.Түвшинбат, З.Энхзориг нарын тоглолт бокс сонирхогчдын хамгийн их анхаарлыг татсан тоглолт болов.

 Эрэгтэйчүүдийн 69 кг-д шөвгийн наймд оноолт таарсан энэ тулаанд "Ариг" банк, "Хүч" спорт хорооны ОУХМ Б.Түвшинбат гурван үеийн турш илүүрхэж 3:0-ээр ялж медалийн болзол хангалаа.

Дэлхийн “Универсиад” наадмын хүрэл, 2010 оны Дэлхийн оюутны аварга, 2006 оны Дэлхийн оюутны аваргын хүрэл, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат өнгөрсөн оны Ази тивийн АШТ-ий шөвгийн наймд үлдэж, ДАШТ-д оролцох эрхээ авсан. Улмаар 2015 оны 10 дугаар сард Катарын Доха  хотноо болсон ДАШТ-д оролцож, эхний тойрогтоо Дэлхийн аваргын хүрэл медальт, Чехийн боксчин З.Чладекийг 3:0-ээр ялж, шигшээ наймд үлдэх хариуцлагатай тулаанд тэрбээр Хятадын Лю Вэйд 0:3 харьцаагаар ялагдсан билээ.

Д.Өлзий

Related news