Хүүхдүүд хамаатан садныхаа хүрээнд хүчирхийлэлд өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 14:41:19

2015 оны байдлаар Өвөрхангай аймагт хүчиндүүлэх гэмт хэргийн улмаас 8 хүүхэд хохирсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг 2014 онд 6 удаа бүртгэгджээ. Мөн насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах хэрэг энэ онд 2 гарсан байна. Хохирогчид 10-18 насны хүүхдүүд юм.

Эдгээр нь зөвхөн цагдаагийн байгууллагад хандсан тоо бүртгэл бөгөөд “хаалттай хаалга”-ны цаана хичнээн хүүхэд хэрхэн хохирч үлдэж буйг таашгүй.  

Хэргийг тухайн хүүхдийн ойр дотныхон буюу нагац, авга ах нар, хойд эцэг, хамаатан садны хүмүүсээс үйлдсэн бөгөөд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, сэтгэц мэдрэлийн өөрчлөлт бүхий хүнтэй ойр байлгах зэргээс болж хүчингийн хэрэг гарч байгааг аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, ахмад Г.Уранбат хэллээ.

Бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн гаж үзэгдэл гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулиар 15-25 жилийн хорих ял оноодог аж. 

Б.Батчимэг

Related news