Боксчин М.Нандинцэцэг дахин аваргаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-15 16:27:21

Боксын насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-д Азийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга ОУХМ М.Нандинцэцэг алтан медалийн эзнээр шалгарлаа.

Тэрбээр, "Од" клубын тамирчин О.Энхмаатай аваргын төлөө тоглож техникийн илт давуугаар ялж, тус тэмцээнээс 13 дахь медалиа хүртэж Монгол Улсын 10 удаагийн аваргаар тодорч түүхэнд бичигдэх амжилтын эзэн болов. ОУХМ М.Нандинцэцэг УАШТ-ий есөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм. М.Нандинцэцэг өмнөх тоглолтуудад ОХУ-ын Буриадын Серебрякова Кристина, МСүхбаатар аймгийн Б.Мөнхнаранг 3:0, Өвөрмонгол Жао Дандан, "Алдар" спорт хорооны тамирчин А.Энхцацралыг 2:1, “Эрдэнэт” бокс клубын тамирчин Б.Мөнгөнсаран, "Ихэр бээлий " клубын тамирчин Х.Уянга нарыг дараалан ялж аваргын тавцанд зогссон байна.

Д.Өлзий

Related news