“Мөнгөлөг шагшуурга Ховд - 2016 “ мөсний баяр ирэх сарын сүүлээр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 16:28:44

Ховд аймгийн нутаг Үзэсгэлэнт Хар ус нууранд хоёр жилд нэг удаа болдог “Мөнгөлөг шагшуурга-мөсний баяр” ирэх 2 сарын 20-ноос 21 –ний зохион байгуулахаар Ховд аймгийн засаг даргын удирдамж гарчээ.

Энэ удаагийн мөсний баяр “Эх дэлхийгээ хамгаалья” гэсэн уриатай юм.

“Мөнгөлөг шагшуурга Ховд - 2016 “ мөсний баярын зорилго нь байгаль эх дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах үндэсний ёс зан заншлаа сэргээх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой явагдах юм.

Мөсний баярт Ховд аймгийн 17 сум, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд нэг байгууллага 30 –аас доошгүй хүний бүрэлдхүүнтэй оролцох аж.

Энэ үеэр Мөсний баярт зориулсан тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хос шалгаруулах, олс татах, бүх нийтийн гүйлтийн тэмцээн болно.

Мөн аймгийн аварга шалгаруулах мөсний сур, шагай, тэшүүрийн тэмцээн явагдана.

Баярт оролцогчдод зориулж морин чарга түрээсийн үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, гэрэл зургийн үзэсгэлэн, чарга, тэшүүрийн үйлчилгээ, түүхэн агшинг гэрэл зурагт буулгах, нутгийн иргэд халуун хоол цайгаар үйлчлэх, морь тэмээгээр үйлчлэх арга хэмжээ явагдахаар төлөвлөөд байна.

А.Бямбасүрэн

 

Related news