Зөвлөлдөх санал асуулгын дүнг даваа гарагт танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-16 12:52:22

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн сард Төрийн ордонд зохион байгуулсан “Иргэдийн оролцоо- Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын эхний дүнг ирэх даваа гарагт олон нийтэд танилцуулна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр АНУ-ын Станфордын Их сургуулийн профессор, ноён Жэймс Фишкинийг хүлээн авч уулзсан байна. Профессор Ж.Фишкин иргэдийн өгсөн  санал асуулгын эхний дүнгээс харахад хотын иргэд байгаль орчинд санаа зовж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ төвлөрлийг сааруулж, хэд хэдэн дэд төвтэй байх бодлогыг дэмжсэн, үйлдвэрүүдийг хотоос гаргах төслүүд ч мөн дэмжлэг авсан гэсэн урьдчилсан дүн гарсан. Бид  санал асуулгын нарийвчилсан тайланг   гаргаж танилцуулах болно гэжээ.

“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэднээс санал авсан юм.

Б.Туул



 

Related news