Дүнжингаравт төрийн 230 үйлчилгээ төвлөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-16 15:36:47

Нийслэлийн ЗДТГ-аас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлдэг төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилгоор Дүнжингарав худалдааны төвд "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийг байршуулаад буй. Уг төвд одоогийн байдлаар 230 гаруй үйлчилгээг төвлөрүүлжээ.

Эдгээр 200 гаруй нэр төрлийн төрийн үйлчилгээнээс 55 нь  иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж байгаа юм. Тухайлбал, УБЦТС ТӨХК-ийг төлөөлж ажиллах үйлчилгээний ажилтнууд цахилгаан хэрэглэгчдэд мэдээлэл лавлагаа өгөх, ажлын захиалга, санал хүсэлт,  техникийн нөхцлийн өргөдөл, материал хүлээн авах үйлчилгээг үзүүлж байна.

Дүнжингарав худалдааны төвд байрлах төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь 2800 м2 талбайтай, 5000 автомашины зогсоолтой, нийтийн тээврийн 8 чиглэлээс очих боломжтойгоос гадна үйлчилгээний танхим,  өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, уулзалтын өрөө,  хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэрэгтэй олон төрлийн өрөө, танхимуудтай байхаар төлөвлөгдсөн аж.

Б.Туул

Related news