Арвайхээр сум 500 гаруй малчин өрхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:53:44

2015 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 500 гаруй малчин өрх нийт 199300 толгой мал тоолуулжээ.

Тус сумын малчдаас 2 хувь нь сумынхаа нутаг дэвсгэрт нутагладаг бол 98 хувь нь бусад 16 сумын нутаг дэвсгэр дээр өвөлжиж, хаваржин малаа малладаг бөгөөд сумын удирдлагаас энэхүү нөхцөл байдлыг зохицуулдаг аж.

2015 онд Хөдөлмөрийн хэлтсээс Арвайхээр сумын  3 малчинг малжуулах хөтөлбөрт хамруулан тус бүр 5 сая төгрөгийн мал олгосон бол сумаас 9 иргэнийг 137 толгой малаар дэмжжээ.

Арвайхээрийн малчид өвөлжилтийн бэлтгэлээ 83 хувьтай хангаж, малын хорогдолгүй өнөтэй өвөлжиж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news