Нэгдүгээр сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-18 08:36:31

09.00 цагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

10.30 цагт “Туушин” зочид буудалд “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын дүнг танилцуулна.

11.00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдааны талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 65 жилийн ойд зориулсан үе үеийн удирдлагуудын дугуй ширээний уулзалт, ярилцлага Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд болно.

11.30 цагт Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баярын өмнөх амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтын талаар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, нийслэлийн авто замын ажлын хэсгээс Хангарди ордны 14 давхарт мэдээлэл хийнэ.

16.00 цагт Интерном номын дэлгүүрт "Намрын шөнийн зүүд", "Хайду хааны цадиг" зэрэг романуудаараа уншигч олны танил болсон МЗЭ-ийн гишүүн Санжаагийн Батжаргалын Монголын түүхэн сэдэвт "Их хайрын түүх" номын баяр болно.

18.00 цагт Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулж 1000 зул өргөх ёслол Чингисийн талбайд болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос цахилгааны төлбөрөөс нэг тэрбум төгрөг завшиж хэрэглэгчдийг хохироосон талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Оюутолгой" компани гэрээт компанийнхаа санхүүжилтийг өгөхгүй байгаагаас ажилчид цалингаа авч чадахгүй болсон талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Геологийн төв лабораториос уул уурхайн компаниудад санал болгож буй шинэ тоног төхөөрөмжүүдийн талаар мэдээлэл хийнэ.

Related news