АНУ Иранд дахин хориг арга хэмжээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-18 08:38:48

ВАШИНГТОН. /ВВС/. Ираны хамгийн сүүлд явуулсан баллистик пуужингийн туршилттай холбогдуулан тус улсын компаниуд болон хувь хүмүүст АНУ шинэ хориг арга хэмжээ авчээ.

Энэ хориг арга хэмжээний хүрээнд пуужингийн хөтөлбөрт холбоотой 11 аж ахуйн нэгж, хувь хүн АНУ-ын банкны үйлчилгээг ашиглах боломжгүй болсон байна.

 АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама  “ухаалаг” гэрээ болсон гэж сайшаасан, “5+1” бүлэг болон Иран хоорондын байгуулсан тус улсын цөмийн хөтөлбөрийн гэрээний хүрээнд Иранд авсан олон улсын хориг арга хэмжээг цуцалсны дараа АНУ Иранд ийнхүү хориг арга хэмжээ авлаа.

Гэрээний хүрээнд иран гаралтай дөрвөн америк хоригдлыг сулласан байна.

Хоригдлуудын дунд Обама “баатарлаг” гэж үнэлсэн, “Washington Post” сонины сэтгүүлч Жейсон Резайэн байжээ.

Д.Нямтулга

 

Related news