ОХУ-ын хяналтын байгууллага Иранд анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-18 09:09:55

МОСКВА. /Sputnik/. Москвагаас хориглосон Туркийн бүтээгдэхүүнийг Иран дамжуулан өнгөрүүлсэнтэй холбогдуулан тус улсад манай байгууллага сануулга өгсөн гэж ОХУ-ын хөдөө аж ахуйн хяналтын “Россельхознадзор” байгууллагын тэргүүн Сергей Данкверт мэдэгдэв.

Мөн тэрбээр, Иран энэ сарын 20-ноос эхлэн шувууны мах, хоёрдугаар сарын 15-наас эхлэн сүү, сүүн бүтээгдэхүүн ОХУ руу экспортлохоор төлөвлөсөн тухай дурдсан байна.

Өнгөрсөн 11 дүгээр сарын 24-нд Туркийн сөнөөгч онгоц Сирийн агаарын орон зайд нисэж явсан ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг сөнөөснөөс болж хоёр улсын харилцаа муудсан билээ.

Улмаар 11 дүгээр сарын 28-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурсан байна. Уг зарлигийн хүрээнд Туркийн нэр бүхий бүтээгдэхүүнийг ОХУ руу импортлохыг хориглосон бөгөөд хориг арга хэмжээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.

Д.Нямтулга

 

Related news