Монгол Улсад 78 орны 6.8 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-18 11:52:58

Монгол Улсад 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 78 орны 6.8 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь өмнөх оныхоос 9 орноор, ажиллагчид 1.2 мянган хүнээр буурсан байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт ажиллагчдын 35.4 хувь нь БНХАУ-ын, 23 хувь нь БНАСАУ-ын, 8.3 хувь нь ОХУ-ын, 6.7 хувь нь БНСУ-ын, 4.2 хувь нь АНУ-ын, 3.4 хувь нь БНСВУ-ын иргэд бол 19 хувь нь бусад улсын харъяат иргэд байгаа аж.

Өмнөх оныхоос манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа БНСВУ-ын иргэд 49.6 хувь, БНАСАУ-ын иргэд 14.7 хувь, БНХАУ-ын иргэд 13.3 хувь, БНСУ-ын иргэд 11.7 хувь, АНУ-ын иргэд 11.3 хувь, ОХУ-ын иргэд 5.4 хувиар буурсан байна.

Манай улсад 2015 онд хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 1891 нь буюу 28.0 хувь нь барилгын, 1445 буюу 21.4 хувь нь уул уурхай, олборлолтын, 951 буюу 14.1 хувь нь боловсролын, 924 буюу 13.7 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 724 буюу 10.7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээний, 825 буюу 12.1 хувь нь бусад салбарт ажиллаж байв.

 

Related news