Буудлагын тамирчид БТСХТ-тэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-18 12:04:58

Өнөөдөр Спортын төв ордонд ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв /БТСХТ/-тэй Батлан хамгаалахад туслах нийгэмлэг БХТН-ийн Төв зөвлөл хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтран ажиллах Санамж бичгийн зорилго нь Хүн амын бие бялдрын түвшинг тодорхойлох, эрүүл саруул амьдрах, ажиллах чадварыг нэмэгдүүлснээр эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт ард иргэдийн идвэхтэй оролцуулахад бэлтгэх, БХТН-ийн Техникийн болон морин спортын төрлүүдийг хөгжүүлэх, хичээллэгч, тамирчдын ур чадвар, амжилтыг ахиулахад оршиж байгаа юм.

Ялангуяа олимпийн наадмын төрөл болох буудлага спортын төрлийн тамирчдын бэлтгэлжилтийг хангахад Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтэстэй хамтран ажиллаж олимпийн наадамд эрх авсан баг тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэхээр боллоо.

Д.Өлзий

Related news