АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-18 12:17:05

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ. 

Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонсч, “Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл”-ийг СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн танилцуулсан байна.

Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хангах тухай” тогтоолын төслийн танилцуулгыг сонсчээ.

Өнөөдрийн хувьд тус бүлэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхгүй аж.

Б.Туул

Related news