Олимпийн наадамд эрх авсан баг тамирчдыг бэлтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЭМСЯ-ны харьяа Биеийн, тамир спортын хөгжлийн төв нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөлтэй хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичиг нь хүн амын бие бялдрын түвшинг тодорхойлох, эрүүл амьдрах, ажиллах чадварыг нэмэгдүүлснээр эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт ард иргэдийн идэвхтэй оролцоог хангах, БХТН-ийн Техникийн болон морин спортын төрлийг хөгжүүлэх, хичээллэгч, тамирчдын ур чадвар, амжилтыг ахиулах зорилготой.
Олимпийн наадмын төрөл болох буудлага спортын төрлийн тамирчдын бэлтгэлийг хангахад БТСХТ-ийн Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтэстэй хамтран ажиллаж, олимпийн наадамд эрх авсан баг тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичиг өндөр ач холбогдлоо өгнө хэмээн хоёр тал үзэж байна.
Ж.Болор