“Цахим эрүүл мэнд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 16:17:56

Улс орон даяар хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төрийн бодлогоор дэмжүүлэн хэрэгжиж байгаа “Цахим эрүүл мэнд" хөтөлбөр Өмнөговь аймгаас эхлэн хэрэгжиж эхэллээ.

Сүүлийн жилүүдэд ард иргэдийн дунд төрөл бүрийн өвчлөлийн тоо өсөн нэмэгдэж, улмаар иргэдийн дундаж наслалт 55-65 болж богино болжээ. Уг төсөл хөтөлбөр хэрэгжих гэж буйтай холбогдуулан ЭМСЯ-ны үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар аймгийн БОЭТ-д 460 гаруй сая төгрөгийн өртөг бүхий цахим системд шилжих тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Энэ нь Монголын хүн амын эрүүл мэндийн  эмчилгээ үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх зорилготойгоор хэрэгжүүлж буй 20 сая ам.долларын төсөл ажээ.

Аливаа өвчлөлд оройтуулж буюу өвчнийг хүндрүүлэн оношилгоог хийснээс эмчилгээний чанар мууддаг. Тэгвэл “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрт шилжсэнээр оношлогоог эрт үед хийх, нийт иргэдийн мэдээлэл цахим хэлбэрт орох, ингэснээр ард иргэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх , орон нутгаас төв рүү эмчлүүлэхээр явлаа гэхэд мэдээлэл цахимжсан учраас хүндрэл чирэгдэл багасан эмнэлгийн үйлчилгээ улам боловсронгуй болж ирэх юм.  “Цахим эрүүл мэнд” хөтөлбөр хэрэгжилттэй холбогдуулан Яамны санхүүжилтээр тус аймгийн 15 эмч ажилтныг Япон, Солонгос улсад чадавхжуулах сургалтад явуулах юм байна.

Өмнөговь аймаг С.Сумьяа

Related news