МУГЖ Б.Сарантуяа Европын орнуудад аялан тоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-18 16:49:59

Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа 20 дахь цомог "Сэхүүн салхи" цомгийн баяраа Европын орнуудад эхлүүллээ.

Тэрбээр энэхүү цомгоо үзэгч түмэнд танилцуулахдаа УБ хотноо VIP цомгийн баяр, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл болон өөрийн төрөлх нутаг Төв аймгийн Зуунмод хотноо болон БНХАУ-д тоглосон юм.
Тэгвэл энэ сарын 15-наас эхлэн хоёр 7 хоногийн хугацаанд Европын холбооны орнуудад буюу Швейцарь, Франц, Турк, Норвеги, Бельги, Австри зэрэг улсад хийх аялан тоглолтоо хийж байна. Тэрээр тоглолтоо Швейцарийн Женев хотоос эхлүүлж, Франц, Норвеги зэрэг улсад суугаа Монголчуудад ая дуугаа өргөөд байгаа бол энэ сарын 22-нд Австри, 23-нд Бельги, 24-нд Турк зэрэг улсад тоглох аж.

Ж.Болор
 

 

 

Related news