Амьжиргааны түвшингээс доогуур орлоготой 10 иргэний даатгалыг төллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 08:39:29

Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс  "Иргэн бүрийг эрүүл мэндийн даатгалд даатгая" нэртэй сарын аяныг нийгмийн  болоод эрүүл мэндийн даатгалын эерэг ашигтай тал, даатгалын сангийн тухай иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх, даатгалд хамруулах зорилгоор өрнүүлжээ.

Энэ аяны хүрээнд Булган аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, тэргүүлэгч, "Булган мээж" төрийн өмчит компаны дарга П.Нөхөрлөлбаяр нь Булган сумын Хужирт багийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой 10 иргэний 2016 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эмийн үнийн хөнгөлөлтийг саадгүй түргэн шуурхай авахад нь тус дэм болсон сайн үйлсийг хийлээ. Иргэдийнхээ ирээдүйн нийгмийн баталгаанд анхаарал тавихын зэрэгцээ НД – ын хэлтсийн  ажилд дэмжлэг үзүүлсэнд иргэд талархаж байлаа.

П.Батням

 

Related news