Завханд гар бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 10:44:03

Завхан аймагт аймгийн аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмын хүрээнд волейболын нэрт дасгалжуулагч, багш Д.Санжаасүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Тус тэмцээнд сум орон нутгаас найм, нийслэл хотоос Д.Санжаасүрэн багшийн үе үеийн шавь нар нь,  шавийнх нь шавь нар Хилчин клубын баг нийт эмэгтэй 13, эрэгтэй 16 багийн нийт 240 гаруй  тамирчин оролцож байна. Тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, УБ хот дахь Завханчуудын спортын холбооны хамт олон, волейболийн аймгийн холбоо, ивээн тэтгэгчид, үе үеийн шавь нар нь хамтран зохион байгуулж байна.

Б.Мягмарсүрэн

Related news