Сурагчдын улирлын амралтыг сунгахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-19 17:36:50

Сүүлийн үед хүйтний эрч чангарсантай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг сунгахаар болсон гэх мэдээлэл гарсан.

Үүнийг албаны эх сурвалжаас тодруулахад “Сурагчдын улирлын амралтыг сунгахгүй. Хичээл ирэх долоо хоногт эхэлнэ” гэв. Өөрөөр хэлбэл хуваарийн дагуу ирэх даваа гарагт бүх ангийнхны хичээл эхлэх юм.

ЕБС-ийн бага ангийн сурагчид 5 долоо хоног, дунд ангийнхан 3 долоо хоног, ахлах ангийнхан нь 2 долоо хоног тус тус амраад ийнхүү гуравдугаар улирлын хичээл эхлэх гэж байна.

Ж.Болор

Related news