ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Египетэд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-20 13:36:52

КАИР. /Sputnik/. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Олег Сыромолотов Египетэд айлчилж байна. Тэрбээр Египетийн албаны хүмүүстэй уулзаж, хоёр улсын харилцаа, Ойрхи Дорнод болон терроризмын асуудлаар хэлэлцээ хийнэ  гэж Египетийн хэвлэлд мэдээлжээ.

Каирт хийх түүний гурван өдрийн айлчлал өчигдөр эхэлсэн бөгөөд айлчлалынхаа үеэр тэрбээр Сири, Йемен, Ливи дэх мөргөлдөөний талаар хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.

Мөн тэрбээр терроризмтой тэмцэх арга замуудыг Египетийн удирдлагуудтай хэлэлцэнэ.

Д.Нямтулга

 

Related news