Химийн бодисыг тээвэрлэх явцдаа гээгдүүлсэн байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 16:30:16

Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн оюутан химийн бодист хордсон явдал өчигдөр 21 цагийн орчимд болжээ.

Тухайн өдрийн 14 цагийн үед МСҮТ-ийн 2 оюутан Дөрвөлж компанийн орчмоос савтай бодис олж түүнийгээ ангидаа авчирч цацаж тогложээ. Тухайн ангид 19 хүүхэд байсан бөгөөд орой нь 21 цагийн орчим 15 настай эмэгтэй М. гэгч бие нь муудаж эмнэлэгт хүргэгджээ.

АНЭ, ОБГ, Цагдаагийн газар, МХГ гэсэн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ангийн бүх хүүхдийг шинжилгээнд хамруулахад дээрх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байжээ. Хордсон нэг хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж, дээрдсэн гэж байна.

МХГ-ын улсын байцаагч тухайн бодисыг шинжлүүлэхээр УБ хот руу авч явжээ. Хариу хараахан гараагүй байна. ОБГ-аас МСҮТ-ийг хамгаалалтанд авч хорио цээрийн дэглэм тогтоож, сургалтын үйл ажиллагааг түр зогсоожээ. Тухайн бодисыг "Дөрвөлж" компани тухайн бодисыг тээвэрлэх явцдаа хаяжээ. Натри гидроксид гэдэг бодис мөн байж магадгүй гэсэн урьдчилсан таамаг байна.

Т. Одончимэг 

Related news