Чежү аралд осолдсон залуу хүнд гэмтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-20 16:48:59

БНСУ-ын Чежү арлын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол энэ сарын 17-ны өдөр гарчээ. Тухайн үед мотоциклиор хоёр монгол залуу зорчиж байсан аж.

Ослын улмаас тэдний нэг амь алдаж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал тааруу, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Монгол Улсын Гадаад хэргийн яам болоод тус улсад суугаа манай Элчин сайдын яам шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Монгол иргэдийн ар гэрийнхэн өнөө өглөө тус улсыг зорив. Зам тээврийн хэргийг Чежү арлын цагдаагийн газар шалгаж байгаагаа мэдэгджээ.

Ж.Батсайхан

 

Related news