Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-21 08:44:48

Аргын тооллын 1 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Гөрөөсөн толгой одтой, хар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана.

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, санасан хэрэг түргэн бүтнэ, жуулчлал хийх, тус хэрэгт үйлийг бүтээх, хэл амыг дарах, арга эвийг олон түргэн бүтээх үйл, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн.

Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.

Related news