“Таны хайраас эх орны ирээдүй” тайлан тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 08:46:27

Ховд аймгийн Мөнххайрхан сумын  сургууль аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, "Ном", "Авьяас", "Багшийн хөгжил" хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тайлан тавилаа.

Тус сумын сургууль тайлангийн үеэр  "Таны хайраас эх орны минь ирээдүй" сэдэвт эцэг эхийн өдөрлөг  хоёр  өдөр зохион байгуулжээ.

Энэ өдөрлөг  "Боловсролд тэгш хамруулах" хөтөлбөрийн санхүүжилтээр зохион байгуулагдаж бүх оролцогчдод "Үнэт зүйл" -ээ эрхэмлэн дээдлэх халуун улаан уур амьсгал, бүрдүүлэхэд чиглэгдлээ.  

Сумын сургууль "Хүүхэд бүр авьяастай” гэдгийг эцэг эх олон нийтэд харуулж сургууль, хүүхэд, эцэг эхийн дунд бие биенээ дээдэлсэн эерэг хандлага бий болоход тустай зүйл боллоо гэж эцэг, эхчүүд ярьж байна.

А.Бямбасүрэн

 

Related news