Сурагчдын мини парламент хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 08:48:00

Булган аймгийн Рашаант сумын ИТХ-аас ЕБС - ийн ахлах ангийн сурагчдын “Мини парламент” хуралдаж, цаг үеийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ жилийн хэлэлцүүлэгт 12 ангийн 35 сурагч оролцсон бөгөөд “Эдийн засгийн хямрал-Манай суманд” сэвдээр хэлэлцлээ. Уг хуралдаанд сумын засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан нар оролцлоо.

Хуралдааны дараа сумын удирдлагууд сурагчидтай чөлөөт ярилцлага зохион байгуулсан бөгөөд сурагчдаас Үдийн цай хөтөлбөр, дотуур байрны халаалт дулааны үйл ажиллагаанд хяналт тавих, сумын төвийн хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах, сурагч солилцоо хөтөлбөрийг сумандаа хэрэгжүүлэх, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх соёл хүмүүжлийн ажлыг эрчимжүүлэх зэрэг саналууд гарсан бөгөөд эдгээр саналыг холбогдох байгууллагууд цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж  ажиллахаа амалсан байна.

П.Батням

 

Related news