Аймгийн шилдэг албан хаагчдыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 09:14:26

Монголын үндэсний сар шинийн баярыг тохиолдуулан төрийн захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, худалдаа үйлчилгээ гээд олон салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шилдгээр шалгаруулан шагнадаг уламжлалтай.

Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдан 9 хүнийг оны шилдгээр шалгаруулсан байна. Үүнд аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААГ-ын Хүнс, газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Ариунаа, аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга С.Бямбасүрэн, аймгийн Засаг даргын дэргэдэх УЦУОША-ны цаг уурын инженер Б.Отгондулам, аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн Архивийн тасагт сан хөмрөгийн эрхлэгч А.Маамхүү, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн бүртгэлийн мэргэжилтэн Ё.Сүхбаатар, аймгийн ЕБ-ын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын нийгмийн халамжийн ажилтан С.Цэрэндулам, Гучин-Ус сумын Соёлын төвийн эрхлэгч О.Цогбат, Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Чулуунцэцэг нар багтаж, бичин жилээ амжилт бүтээл дүүрэн угтаж байна. 

Б.Батчимэг

Related news