Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы дараа хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-21 15:00:47

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдааны дараа хуралдахаар боллоо.

Тус байнгын хороо өнөө өглөө 08.30 минутаас хуралдах байсан ч ирц бүрдээгүйгээс 13.30 цаг хүртэл хойшилсон. Гэтэл мөн хуралдаан дахин хойшилж, нэгдсэн чуулганы дараа хуралдахаар болов.

Нэгдсэн хуралдаан зарлаад нэлээд хугацаа өнгөрч байгаа ч одоогоор чуулганы танхимд АН-аас 27 гишүүн, “Шударга ёс” эвслээс З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Ч.Улаан, Ц.Оюунбаатар нар байна. МАН-аас нэг ч гишүүн орж ирээгүй байна.

Б.Туул

Related news