ХГБХХэлтэс хамгийн идэвхтэй, сайн ажилласан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 16:49:08

Булган аймгийн Булган сумын ИТХ-аас 2015 онд ахмадуудыг дэмжих, тэднийг хөдөлгөөний дутагдал стрессээс ангижруулахын тулд дуулах бүжиглэх өдрүүдийг зохион байгуулж байсан. Энэхүү арга хэмжээг 2–3 байгууллага нийлэн зохион байгуулж дараачийн байгууллагуудад хүлээлгэн өгдөг билээ.

Тэгвэл энэ арга хэмжээг Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс  хамгийн хүртээмжтэй, идэвхтэй, амжилттай зохион байгуулсан гэж үнэлэгдэж сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын үеэр " Өргөмжлөл" гардаж авлаа. Ахмадууд бол ирээдүйгээ сайн сайханаар үр хүүхэд ,залуус хойч үедээ өвлүүлэн үлдээх гэж залуу нас ажил мэргэжил,авьяас ур чадвар,сэтгэл зүрхээ харамгүй зориулсан байдаг тийм болохоор ахмадууддаа яг тийм халамж анхаарал хайр хүндэтгэлийг үзүүлж байх нь бидний үүрэг  хэмээн ХГБХХ – ийн дарга хэллээ.

                                                                                                                  П.Батням

 

 

Related news