Өнөөдөр олон улсын тэврэлтийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-01-21 17:14:50

Жил бүрийн нэгдүгээр сарын 21-нд хамгийн ер бусын баярын нэг болох Олон улсын тэврэлтийн өдрийг (International Hug Day) дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай.

Үндэсний тэврэлтийн өдөр нэрийн дор 1986 онд АНУ-д энэ өдрийг бий болгосон юм. Харин энэ үеэс дэлхий улс орнуудад түргэн тархаж тэмдэглэх болжээ. Тэврэлтийн баярыг уламжлалын дагуу танихгүй хүнийг ч найрсгаар тэвэрч болно. Энэ өдрийг анх америкийн оюутнууд санаачилсан гэдэг. Чухамхүү энэ өдөр залуус болон бүсгүйчүүд бие биеэ тэврэхийг эрмэлзэж, аюулгүй байдал, тав тух, хайр дурлалыг мэдрэхийг эрмэлздэг гэж болно.

Д.Өлзий

Related news