Улаанбаатарт 25-27 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-22 08:25:21

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 30-35 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар 30-35 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 23-28 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 25-27 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд    7-12 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 35-38 градус, өдөртөө 25-28  градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн байна.

Related news