Хэнтий аймгийн улсын нөөцийн салбараас өвс татан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-22 11:24:29

Хэнтий аймгийн зарим сумдуудад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул урьдчилан улсын нөөцийн салбараас яаралтай өвс татан авах ажлын хуваарийг ирэх сарын 1-ны дотор зохион байгуулахаар сумдад мэдэгдлээ гэж Хүнс, Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 14-ны 480 тоот “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор 2011-2013 онд улсын нөөцөд бүрдүүлсэн өвсийг өвөлжилт хүндэрсэн газруудад үнэгүй олгох, 2011-2014 онд бүрдүүлсэн тэжээлийн үнийг 50 хувиар бууруулан олгох шийдвэрийг гаргажээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Хэнтий аймгийн Бэрх тосгон, Хэрлэн баян-Улаан тосгоны улсын нөөцийн салбараас өвс татан авах ажээ.

О.Буянхишиг

Related news