“Түүхэн дэх хамгийн хатуу хориг арга хэмжээ” авахыг шаардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-22 13:43:48

ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгост “түүхэн дэх хамгийн хатуу хориг арга хэмжээ” авахыг Өмнөд Солонгос шаардахаар төлөвлөж байгаа тухай тайланг тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Гадаад хэргийн яамнаасаа хүлээн авчээ.

Гол чиглэлүүдээ тодорхойлсон тайланг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч бүх яамнаасаа баасан гарагт хүлээж авна.

Умард Солонгос цөмийн туршилт явуулсантай холбоотойгоор “хориг арга хэмжээний түүхэн дэх хамгийн хатуу хориг"-ийг тус улсад авах тогтоолыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөр хэлэлцүүлэх ажлыг урагшлуулахаар төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны гадаад бодлогынхоо гол чиглэлийг тодорхойлсон тайланд дурдсан тухай Киодо агентлаг мэдээлжээ.

Устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа Умард Солонгос энэ сарын 6-нд мэдэгдсэн билээ. Энэ нь халуун цөмийн зэвсгийн туршилт байсан гэдэгт шинжээчид эргэлзэж байгаа боловч Умард Солонгос дөрөв дэх цөмийн туршилтаа явуулсан гэдэгтэй санал нэг байна. Тус улсад шинээр хориг арга хэмжээ авахыг Япон, АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчид НҮБ-ын АЗ-өөс шаардаж байгаа юм.

Д.Жаргал

 

 

Related news