Сав газрын зөвлөл байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 15:11:39

БОНХАЖЯ-ны харьяа Дорноговь  аймаг дахь Галба-Өөш Долоодын сав газрын захиргаанаас санаачилж Сав газрын зөвлөл байгуулахаар боллоо.

Зөвлөл нь  40 орчим гишүүдтэй байх бөгөөд сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих,  олон талын оролцоог хангах  чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд хуульд зааснаас гадна хөдөө аж ахуй, газрын алба, хэвлэл мэдээлэл, иргэд олон нийтийн байгууллагын  төлөөлөл тэнцүү байх зарчмаар оролцож болох аж.

Дээрх сав газрын захиргаанд нийт гурван аймгийн 23 сумын нутаг хамрагддаг. Үүнд Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон, Ханбогд, Цогтцэций, Манлай, Хүрмэн, Ханхонгор, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг, Сайхандулаан, Хөвсгөл,Сайншанд,  Алтанширээ, Улаанбадрах, Эрдэнэ, Өргөн, Замын-Үүд,Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Халзан, Онгон, Дарьганга, Асгат, Наран зэрэг сум хамрагддаг аж.                      

                                                                                 Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Related news