Нарийнтээл суманд 10 мянгат малчин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 15:41:50

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум нь 2014 онд нийт 212612 толгой мал тоолуулж байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 220108 толгой малтай болсон байна. Тус суманд 10 малчин шинээр мянгат малчин болжээ.

Тодруулбал тэмээ 62 буюу 10 толгойгоор, адуу 10499 буюу 1022 толгойгоор, үхэр 10082 толгой буюу 1412 толгойгоор, хонь 80635 буюу 5527 толгойгоор өсч ямаа 118830 буюу 489 толгойгоор буурч нийт мал 7489 толгойгоор өсчээ.

2015 онд малаа төрөл тус бүр дээр өсгөсөн малчдыг нэрлэвэл 2 дугаар багийн малчин Б.Батжаргал 41 тэмээ, тус багийн малчин Т.Дагвасүрэн 336 адуу, 3 дугаар багийн малчин Н.Алтанбагана 319 үхэр, тус багийн малчин М.Өлзийбат 1198 хонь, 1 дүгээр багийн малчин Д.Отгонтогтоол 708 ямаагаар тус тус тэргүүлж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news