2015 онд зам тээврийн 14 мянга гаруй зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 16:39:48

Өвөрхангай аймгийн ЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас 2015 онд гэмт хэргийн шинжтэй 399 гомдол, мэдээллийг хүлээн авчээ. Үүнээс 64 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 31 гомдол мэдээллийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар хуулийн хугацаанд прокурорт шилжүүлсэн байна.

Тээврийн хэрэгсэлд бага хэмжээний хохирол учруулсан 304 ослыг газар дээр нь шалгаж, албан журмын даатгалтай тээврийн хэрэгслийн холбогдох даатгалын байгууллагаар хохиролыг бүрэн барагдуулж, 286 жолоочид эрх хасах болон торгуулийн арга хэмжээ тооцжээ.

2015 онд гудамж замын хяналт шалгалтаар 14362 зөрчил илрүүлж, 4513 хүнд 50 сая 689 мянган төгрөгийн торгууль ногдуулж, бэлэн бус хэлбэрээр 369 жолоочид арван хоёр сая долоон зуун гучин долоон мянган төгрөгийн торгууль тус тус ногдуулсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 611 зөрчил илрүүлж, 319 жолоочийн эрхийг хасаж, 260 жолоочийг сум дундын шүүхээр баривчлуулах арга хэмжээ авсан ба одоогоор ЗХАБТХ-ийн 27.3 дахь зөрчсөн /эрхийн үнэмлэхгүй согтуугаар/ 37 материал шийдэгдээгүй байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news