УИХ-ын дарга З.Энхболдыг цэцэд өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-26 14:10:01

Иргэн Б.Энхбаяр нь УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүнийг сэлгэн томилохдоо хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг гадаадад томилолттой байхад нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс нь хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг томилсон нь ийнхүү асуудал үүсгэсэн байна. Үндсэн хуулийн цэц уг асуудлыг удахгүй хэлэлцэх аж.

Б.Туул

Related news