Нэгдүгээр сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-27 08:42:28

09.00 цагт ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллана.

09.30 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.

10.00 цагт НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн "School police" төслийн үр дүнг танилцуулах, идэвх санаачилгатай ажилласан эцэг эхчүүдийг урамшуулах ёслолын ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно.

11.00 цагт Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Архивын ерөнхий газрын шинэ барилга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлгийн барилгуудтай газар дээр нь очиж нөхцөл байдал болон барилгын ажлын явцтай танилцана.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Чингис бондын хөрөнгөөс хятад компаниудад өгсөн талаар "Өргүй Монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Авлигын индекс 2015"-ыг танилцуулах хурал “Нээлттэй нийгэм форум”-д болно.

12.00 цагт УБТЗ-ын Зам Засварын Машин Станцийн залуучууд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны амьдралын боломж муутай 7 өрх айлд түлшний мод, нүүрсний туслалцаа үзүүлнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд УИХ-ын Сонгуулийн орон нутгийн мандатыг багасгах гэж байгааг эсэргүүцэж "Завхан Эв Нэгдэл" залуучуудын холбооноос мэдээлэл хийнэ.

15.00 цагт МАХН-ын “Онц Их Хурал”-ын 5 жилийн ойд зориулсан "Хөгжлийн хувьсгал" арга хэмжээ МҮЭСТО-д  болно.

Төрийн ордонд

09.00 цагт Их танхимд "Хамтын хүч-Нутгийн хөгжил" үндэсний чуулган болно.

09.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “А” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “А” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Б” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

16.00 цагт “А” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

Related news