АНУ цохилтын нисгэгчгүй онгоцуудаа Өмнөд Солонгост байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-27 11:03:45

ТОКИО. /RIA Novosti/. Зөвхөн тагнуулын нислэг үйлдэх төдийгүй пуужингийн цохилт өгөх чадалтай "Грей игл" /Gray Eagle MQ-1C/ шинэ үеийн нисгэгчгүй онгоцуудаа АНУ-ын эрх баригчид Өмнөд Солонгост энэ онд багтаан байрлуулахаар төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын "Чосон ильбо" сонинд Америкийн цэргийн эх сурвалжуудын мэдээллийг иш татан бичжээ.

Тус сонинд мэдээлснээр, хэрэв Америкийн төлөвлөгөө хэрэгжвэл, агаарын нисгэгчгүй байлдааны хэрэгслүүдийг Өмнөд Солонгост анх удаа байрлуулах юм.

АНУ-ын Ирак, Афганистанд ашиглаж байсан "Грей игл" нисгэгчгүй онгоцуудыг Өмнөд Солонгост байрлуулах төлөвлөгөөг долдугаар сард эвсэл хамгийн оройтлоо гэхэд энэ ондоо багтаан хэрэгжүүлнэ. Шөнийн дурангаар тоноглосон, 30 цаг хүртэл удаан хугацаанд нислэг үйлдэж чаддаг уг онгоцуудаар Өмнөд болон Умард Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн дагуух бүс нутгийг хянах аж.

Д.Жаргал

 

Related news