"Цахим худаг төсөл"-ийг энэ онд үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 11:17:24

Төв аймагт өнгөрсөн оноос хэрэгжсэн "Цахим худаг төсөл"-ийг энэ жил үргэлжлүүлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.  

Энэ төсөл хэрэгжснээр  ус түгээгч шаардлагагүй болж,  төлбөр тооцооны оновчтой систем нэвтэрч, уртасгасан цагаар ажиллах үед ачаалал нэмэгдэхгүй, очер, дараалал үүсэхгүй, орчны бохирдол нэмэгдэхгүй зэрэг олон талын ач холбогдолтой тул 2016 онд гэр хорооллын бүх худагт цахим систем нэвтрүүлэхээр зорьж  байгаа тухай  "Төв-Шинэчлэл" төсөвт үйлдвэрийн газрын дарга М.Ширбазар дуулгалаа. Энэ ажилд нийтдээ 200-300 сая төгрөг шаардлагатай юм байна.

Иргэд цахим худгаар үйлчлүүлэхдээ картаа мөнгөөр цэнэглэснээр автоматаар асаж, унтрах гэрэлтүүлэг, хөдөлгөөн мэдрэгч, өдөр, шөнийн горимд шилжих камер, 14х64 цэгийн нягтаршилтай, монгол үсгийн фонттой, халуун хүйтэнд ажирахгүй мэдээллийн дэлгэц зэрэг нь ус түгээх горимд шилждэг байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Related news