Халдварт өвчинтэй тэмцэхэд ДЭМБ-тай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-27 16:50:38

ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төвийн Халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний хөтөлбөрийн дарга доктор.Бабатунде, ДЭМБ-ын зөвлөх  Грехам нартай ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа  уулзлаа.

Тэрбээр ДЭМБ-ын Ази-Номхон далайн бүсийн “Шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх стратеги төлөвлөгөө (2010-2015)”–ний дагуу манай улс өөрийн үндэсний стратеги төлөвлөгөө (2010-2015)”-г гарган амжилттай хэрэгжүүлээд байна. Уг стратегийг хэрэгжүүлэхэд техникийн болон санхүүгийн дэмжлэг байнга үзүүлдэг ДЭМБ-ын хамт олонд талархлаа илэрхийллээ. Дэлхий дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчин анхаарал татаж буй өнөө үед Монгол Улсын хүн амыг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд ДЭМБ-ын оролцоо, дэмжлэг маш чухал гэдгийг онцлоод  цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цахим сүлжээг ашиглан халдварт өвчний тандалт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, талбарын тархвар сургалтын хөтөлбөрт суурилан анхан болон дунд шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэгт хамтран ажиллахаа зөвлөхүүд  хэллээ.  

 

Related news