Дорнодын театрт Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нар урилгаар ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 16:59:57

Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт урилгаар мэргэжлийн чадварлаг багш нар ирж ажиллах юм. Хүний хөгжлийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа тус аймгийн хувьд соёл урлагийн байгууллагуудын боловсон хүчинг чадавхжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барьж байгаа юм.

Энэ хүрээнд улсдаа нэр хүнд бүхий мэргэжлийн тухайд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тухайлбал Хөгжим бүжгийн коллежийн багш, төгөлдөр хуурч Э.Отгончимэг, улсын филармонийн хөгжимчнөөр ажиллаж байсан  н.Тунгалаг нарын  2 уран бүтээлчийг аймгийнхаа театрт гэрээгээр ажиллуулахаар урьсан. Энэ 2 уран бүтээлч 3 жилийн гэрээгээр ажиллах бөгөөд тэдний амьдрах орон сууцны асуудлыг театраас хүсэлт тавьсны дагуу нэгийг нь орон нутгийн өмчийн мэдлийн орон сууцнаас, нөгөөг нь түрээслэх байдлаар шийдвэрлэхээр өнгөрсөн онд гэрээ хийсэн ажлын гүйцэтгэлийн талаар ХДТ болон Орон нутгийн өмчийн албаны удирдлагууд аймгийн Засаг даргад танилцууллаа.

Урилгаар ажиллах багш нар нь мэргэжлийн тухайд уран бүтээл туурвихаас гадна театрын уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх талаар ажиллах юм.

Б.Туяа

Related news