С.Лувсанвандангийн нэрэмжит судалгааны сантай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-27 17:03:48

Нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит судалгааны баримтын сангийн нээлт өнөөдөр морин цагт СУИС-ийн Соёл, Урлаг судлалын хүрээлэнд боллоо.

Тус хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хурлын 05 тоот тогтоолоор хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн баталж, Судалгааны баримтын сангаа үндэслэн байгуулсан нэрт эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит болгосон юм.

Нээлтийн үеэр Төрийн шагналт, нэрт эрдэмтэн угсаатны зүйч Х.Нямбуугийн хувийн гар бичмэлийг түүний шавь, хүрээлэнгийн захирал Б.Баатархүү фонд үүсгэж хадгалуулав. Мөн кино судлаач Т.Чимэд, Д.Хишигт нар хувийн архив, цуглуулгаа тус санд хандивлалаа. Тухайлбал, кино судлаач Т.Чимэд 600 гаруй ном, 500 гаруй ховор гэрэл зураг, 500 гаруй уран сайхны болон баримтат кино, кино зохиол зэрэг гар бичмэлээ хандивласан байна.

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Лувсанвандангийн Болд, ач хүү Билэгт болон Лувсанвандан сангийн хамт олон, академич Д.Цэрэнсодном, Л.Болд, УГЗ Д.Хишигт, СГЗ Ж.Саруулбуян, Н.Уртнасан, СУИС-ийн удирдлагууд, академичид, эрдэмтэн докторууд, багш судлаачид оролцов.

Ж.Болор

Related news