15.3 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-28 08:38:07

Сангийн яам өчигдөр буюу энэ сарын 27-нд Хөрөнгийн биржээр дамжуулан 28 долоо хоногийн хугацаатай  15.3 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ) арилжаалав.

Сангийн яамнаас нийт 25 тэрбум төгрөгийн үнэт цаас борлуулахаар төлөвлөж байсан ч иргэн аж ахуйн нэгжүүдээс 15.3 тэрбум төгрөгийн санал иржээ. Иргэн аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг судлан үзэж 100 хувь биелүүлсэн бөгөөд нэгж тус бүрийн 14.108 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалсан байна.

Ч.Ариунболд

Related news