Турк улс дахь ОХУ-ын жуулчид барьцаалагдаж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-28 09:05:49

МОСКВА. /Sputnik/. Турк улс дахь ОХУ-ын жуулчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах хэрэгтэй.

Учир нь "Лалын улс" бүлэглэл Оросын жуулчдыг барьцаалахаар төлөвлөсөн байж болзошгүй гэж ОХУ-ын аялал, жуулчлалын агентлаг лхагва гарагт мэдэгдлээ.

Барьцаалагдсан хүмүүс Сирийн Засгийн газар болон зэвсэгт хүчний эсрэг "амьд бамбай" болж эсвэл олны өмнө цаазлагдаж болзошгүй гэж тус агентлаг мэдэгдсэн байна.

"Ийм учраас Турк улсад аялж байгаа жуулчдад аюулгүй байдлаа хангах боломжтой бүх арга хэмжээг авахыг хүсч байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Х.Сарнай

 

 

Related news