Тайванийн Ерөнхийлөгч Өмнөд Хятадын тэнгисийн аралд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-28 09:23:08

ТАЙБЭЙ. /BBC/. Бүрэн эрхийнх хугацаа нь дуусаж буй Тайванийн Ерөнхийлөгч Ма Ин Жү Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай аралд өнөөдөр айлчилна.

Тайвань нь Спратли бүлэг арлын Лту Аба гэж алдаршсан Тайпин арлыг өөрийнх гэдэг юм.  Гэвч энэ арлыг Хятад болон өөр хөрш орнууд "өөрийнх" гэж мэдэгддэг билээ.

Хятад улстай найрсаг харьцаатай Магийн Ерөнхийлөгч байх хугацаа дуусахад 4 хүрэхгүй сар үлджээ.

Шинээр сонгогдоод байгаа Ерөнхийлөгч Цай Ин-вэн энэ айлчлалд төлөөлөгчөө илгээгээгүй байна.

Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх хэсгийг, тухайлбал, Спратли арлыг Хятад улс өөрийнх гэдэг. Тэрчлэн Тайванийг өөрийн нэг муж, эх газартай нэгдэх ёстой гэж Хятад улс үздэг юм. 

Х.Сарнай

 

Related news