Аймгийн сайн малчнаар 31 малчин тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-29 17:21:53

Дундговь аймаг модон хонин жилийн сайн малчдаа сум бүрээсээ тодрууллаа. Хөдөө аж ахуйн салбар, аймаг орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, мал аж ахуйгаа үлгэр жишээчээр эрхлэн хөдөлмөрлөж яваа 31 малчин аймгийн сайн малчны хүндэт шагналыг өнөөдөр гардлаа.

Модон хонин жилд Дундговь аймгийн малчид мал сүргээ таван төрөл дээр нь 2.7 сая толгой давуулан өсгөж,  нэг хүнд ногдох малынхаа тоогоор улсдаа тэргүүлдэг болсон амжилтаар мичин жилийг угтаж байгаа юм.

Аймаг орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд дор бүрнээ хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж яваа  11 мянга 600 гаруй малчнаас жил бүр шилдэг малчдаа ийнхүү тодруулдаг бөгөөд жил тутамд аймгийн сайн малчны цол шагнал хүртдэг малчдын тоо ахисаар өнөө жил 31 малчин ийнхүү тодорсон байна. Сум бүрээс аймгийн сайн малчин тодорч байгаагийн хамгийн олон нь буюу 6 малчин мал сүргээрээ аймагтаа тэргүүлдэг Эрдэнэдалай сумынх байна. 

Т. Отгонтуяа

 

 

Related news