МЗХ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-02-01 16:59:20

Сар шинийн баярыг угтан МЗХ-ноос МХЗЭ-ийн Төв Хороо болон МЗХ-д ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Жил бүр зохион байгуулдаг уг үйл ажиллагаанд 50 орчим ахмад буурал оролцов. Хамгийн ахмад нь 1947 онд 20 настайдаа МХЗЭ-ийн Төв Хороо, түүний хэвлэл “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин сэтгүүлийн газар бичээч, тусгай тасгийн эрхлэгч, нийтлэлч, архивч зэрэг ажлыг 40-өөд жил хашсан Эвлэлийн тэргүүний ажилтан Д.Дулмаа гуай байлаа. Мөн энэ үеэр Залуучуудын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн, Ахмадын Холбооны гишүүн С.Батмягмарыг МЗХ-ны “ Залуучуудын зүтгэлтэн” медалиар шагнав.

Энэ жилийн хувьд МХЗЭ-ийн 95 жил, МЗХ-ны 25 жилийн тэгш ой тохиож буй түүхэн жил. Ахмадууд “ Монголын Залуучуудын байгууллага бол бүх цаг үеийн туршид Монголын хөгжлийн хөдөлгүүр байсан. Дархан, Эрдэнэтийн босгосон, атрын аяныг эхлүүлсэн гээд өнгөтэй өөдтэй бүхэн залуучуудын байгууллагатай холбоотой. Өнөөдөр МЗХ цаг үеийнхээ түүчээ болж, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа нь маш зөв алхам боллоо. Ахмад үеийнхэн бид бүхий л боломжоороо дэмжинэ” хэмээсэн юм.

Related news